Оюутны холбоо

Манай сургуулийн “Оюутны холбоо” нь сургуулийн оюутнуудад шударга ёс, боломж, оюутнуудын дуу хоолойг түгээхийн төлөө цаг зав, нөөц бололцоогоо дайчлан ажилладаг оюутнуудын нэгдэл юм.

Мэдээ, мэдээллүүд

Алсын хараа, эрхэм зорилго

Чиг үүрэг

Оюутны холбооны чиг үүрэг нь олон үйл ажиллагаа зохион байгуулж, оюутнуудын санаачлагыг дэмжих замаар MIU-ийн оюутны амьдралын туршлагыг мартагдашгүй болгохын төлөө идэвхтэй ажиллах явдал юм.

Оюутны холбоо нь оюутны үйлчилгээ болон бусад сургуулийн удирдлагуудын тусламжтайгаар Олон улсын соёлын наадам, спортын өдөрлөг, үдэшлэг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн MIU-ийн оюутны клуб, бүлгэмүүдэд дэмжлэг үзүүлдэг.

Хамгийн гол нь Оюутны холбоо бол гэр бүл бөгөөд хүн бүр өсч хөгжих, суралцах боломжтой орон зайг бий болно гэдэгт найдаж байна. 

Шинэ элсэгчдийг чиглүүлэх
/танилцах үдэшлэг/

Энэ нь Оюутны холбоо болон сургуулийн удирдлага хамтран MIU-д элсэн орсон 1-р курсын оюутнуудыг хүлээн авч чиг баримжаа олгон, үдэшлэг зохион байгуулах үйл ажиллагаа юм. Оюутны холбоо нь оюутнуудад хичээлийн бүртгэлээ хийхэд удирдан чиглүүлж тусалдаг. ОХ нь тус үдэшлэгээр мөс хагалах, эрдэнэс хайх, оюутны хотхонтой танилцах, их сургуулийн сонирхолтой түүх, туршлагаас хуваалцах зэрэг олон төрлийн тоглоом зохион байгуулдаг. Эцэст нь Оюутны холбоо нь оюутнуудад их сургуулийн оюутны амьдралаас хэрхэн таашаал авах талаар зааварчилгаа өгнө. 

Соёлын үдэш

Соёлын үдшээр дамжуулан та олон үндэстний өөр өөр соёлтой танилцах болно. Төрөл бүрийн уламжлалт хувцас, дуу, хөгжмийн зэмсэг, хоол хүнс харж болно. Солонгосын ханбук хувцас, Оросын хүчтэй хэмнэлтэй дуу, Хятад Лууны бүжиг, Төв Азийн тусгай хоол, Монгол тоглоом, Америк жигнэмэг бүгд нэг дор байна.

Урлагийн наадам

Энд та од шиг гялалзаж чадна, энэ бол тайзан дээр авьяас чадвараа харуулах сайхан боломж юм. Тантай өрсөлдөхөд 10 тэнхимийн баг бэлэн байгаа тул хөгжилдөж, өөрийн байх ёстой од болоорой.

Олон улсын спортын тэмцээн

Энд олон үндэстний баг өрсөлдөхөд бэлэн байгаа бөгөөд хөгжөөн дэмжигчид өөрсдийн багаа дэмжихээр энд байна. Төрөл бүрийн ширүүн өрсөлдөөн таныг хүлээж байна. Та бэлэн байна уу? 

Movie Night

Өргөн дэлгэц, өндөр чанартай дуу чимээ, амттай зууш, MIU Movie Night бол найзуудтайгаа дуртай киногоо үзэх тухтай газар.

Нээлттэй өдөрлөг

Нээлттэй өдөр бол оюутан бус гадны хүмүүст зориулсан арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээнд хүмүүс сургуулийн үйл ажиллагаа, оюутны амьдралын талаар илүү ихийг мэдэж, олон улсын хоолны фестиваль, тэнхим ангиудыг сонирхож, англи хэлний шалгалтыг үнэ төлбөргүй өгч мэдлэгээ шалгах боломжтой.