Багш гадаад хэлний боловсрол (EE)
- 4 Years / Onsite
- Intakes: Aug-Sep
Танилцуулга
Багш, гадаад хэлний хөтөлбөр нь орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн мэргэжлийн багш боловсон хүчин бэлтгэж, оюутнуудыг англи хэлний мэдлэгээр хангаж, бага, дунд, ахлах сургууль, хэлний институцэд багшлах чадвартай мэргэжлийн англи хэлний багшийг бэлтгэж байна. Мөн энэ хөтөлбөр нь оюутнуудад шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээ, харилцах, манлайлах,мэргэжлийн ёс зүй, ур чадвар, хандлагыг төлөвшүүлдэг
Элсэлтийн шалгуур
Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. ЭЕШ-ийн оноо 410 ба түүнээс дээш байна. Багш, гадаад хэлний тэнхимд элсэхэд Монгол хэл ба Англи хэлний ЭЕШ заавал өгсөн байна. Нийгмийн ухаан, Орос хэлний ЭЕШ-ийг сонголтоор өгч болно. Элсэгч бүр “Эм Ай Ю” дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн шалгалт 3-н хэсгээс бүрдэнэ: Дүрэм, үгсийн сан ба эссе бичлэг. Багш, гадаад хэлний тэнхимд элсэгчид ур чадварын шалгалт өгнө. Ур чадварын шалгалт нь эссе бичлэгээр авагдана. 70% Элсэлтийн шалгалт (20% Дүрэм \ 40% Ярилцлага \ 40% Эссе бичлэг) 30% Бичиг баримтын бүрдүүлэлт
Хөтөлбөр
- Ерөнхий эрдэм
- Англи хэл
- Англи хэл шинжлэл
- Уран зохиол, Соёл, ба Түүх
- Заах арга зүй
- Боловсрол болон Сэтгэл судлал
- Дадлага
Багш нар
Лиу Ян (sunny)
Тэнхимийн эрхлэгч
Эва ЛУИ
Professor
Энхжаргал Пүрэвцагаан
Lecturer
Жонатан Сандэ
Lecturer
амартүвшин Дөлгөөнсаран
Lecturer
Манай төгсөгч
Сундуйн Ичинхорлоо0
Шинэ эрин олон улсын сургуульд Англи хэлний багш
Багш, Англи хэлний тэнхимийн төгсөгч (2021)
Их сургуулиа сонгох нь амьдралын чухал сонголтуудын нэг бөгөөд би өөрт тохирсон хамгийн сайн сургуулийг сонгож чадсан нь Эм Ай Ю юм. Эм Ай Ю -д сурахаас өмнө шударгаар хэлбэл надад англи хэлний багш болох бодол байгаагүй ч багш нар минь намайг урамшуулж өгөх тусам миний сэтгэл багш болох хүсэл тэмүүлэл ба мөрөөдлөөр дүүрсэн юм. 4 жил Эм Ай Ю-д сурсан нь өөрийн мэдээгүй сайн талыг нээж илрүүлж мэргэжлээрээ ч мөн хувь хүн талаасаа ч ахиц дэвшил гаргасан жилүүд байлаа. Цаашлаад би багш нартаа үргэлж талархаж явдаг учир нь тэд бол зүгээр нэг багш нар биш харин жинхэнэ зөвлөгчид юм. Тэднээр дамжуулан би багш хүн бол хүчирхэг 2 далавчтай бүргэдтэй адил гэдгийг сурсан. Нэг далавч нь мэдлэг болон заах чадвар бол нөгөөх нь өөрийн сурагчдийг чин сэтгэлээсээ анхааран халамжлах тухай бөгөөд магадгүй үүнийг өөр сургуульд сурах боломжгүй байсан биз гэж боддог. Тэгээд энэхүү 2 далавчаар бүргэд хамгийн өндөрт нисдэг. Ийнхүү Эм Ай Ю надад гэгээлгээр нөлөөлж өнгөрсөн дэх багшийн тухай ойлголт үзэл санааг минь өөрчилж өгсөн. Одоо ч гэсэн би хичээл заах бүрдээ сурсан бүх зүйлээ санаж хэрэгжүүлдэг. Мөн үүнийг уншиж байгаа хэн ч бай одоогийн хэлний түвшиндээ санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна учир нь миний эхний жилийн нөхцөл байдалтай минь харьцуулахад та хавьгүй дээр гэдэгт би бат итгэлтэй байна. Гэхдээ би одоо олон олон сурагчдад англи хэлний хичээлийг англи хэлээр заадаг багш болсон.