Биотехнологи (BT)
- 4 жил / Танхимаар хичээллэх
- Элсэлт: 8-9 сар
Бидний тухай
Биотехнологийн тэнхим нь оюутнууддаа шинжлэх ухааны олон талын суурь мэдлэг болон биотехнологийн мэдлэгийг олгох ба ирээдүйд мэргэжлийн салбарын судалгаа шинжилгээ хийх ур чадвартай боловсон хүчин болгохыг зорьдог. Биотехнологийн ерөнхий болон мэргэшүүлэх түвшний мэдлэгийг бат суулгах, оюутнуудаа шударга, энэрэнгүй, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зан чанартай мэргэжилтэн болгох. Мөн өнөөгийн нийгэмд манлайлагч байх боломжоор хангах юм.
Элсэлтийн шалгуур
Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. ЭЕШ-ийн оноо 410 ба түүнээс дээш байна. Биотехнологи тэнхимд элсэхэд Биологи ба Англи хэлний ЭЕШ заавал өгсөн байна. Хими, Математикийн ЭЕШ-ийг сонголтоор өгч болно. Элсэгч бүр “Эм Ай Ю” дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн шалгалт 3-н хэсгээс бүрдэнэ: Дүрэм, үгсийн сан ба эссе бичлэг. 70% Элсэлтийн шалгалт (20% Дүрэм \ 40% Ярилцлага \ 40% Эссе бичлэг) 30% Бичиг баримтын бүрдүүлэлт
Хөтөлбөр
1-р курс: Шинжлэх ухааны мэдлэг, сэтгэлгээний үндэс
Хими, биологи, физик, математикийн үндсийг судалж шинжлэх ухааны суурь мэдлэг болон шүүн тунгаах чадварыг олж авах
2-р курс: Академик мэдлэг олж авах
Илүү практик хэрэглээг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны мэдлэгийг хөгжүүлэх
3-р курс: Дэвшилтэт хөтөлбөр
Үйлдвэрлэлийн технологи, эрүүл мэндтэй холбоотой сургалтаар дамжуулан мэдлэгээ дээшлүүлж, судалгаа, дүн шинжилгээ, танилцуулга хийх замаар ур чадвар хөгжүүлэх
4-р курс: Төвлөрөл
Биотехнологи ба хүнсний шинжлэх ухааны судалгаанд шаардагдах мэргэжлийн ур чадварыг бэхжүүлж, практикт мэдлэгээ ашиглах чадварыг олж авах
Багш нар
И Вонкюн
Тэнхимийн эрхлэгч
Ким Ён Э
Профессор
Пак Жунсун
Профессор
Эва Красон
Профессор
Наранчимэг Орогзодмаа
Профессор
Манай төгсөгч
Чинзориг Цэлмүүн
1. Зочин судлаач – Айчи Гакуин их сургууль, Эрүү нүүрний төрөлхийн гажиг судлах хэлтэс
2. Гүйцэтгэх зохицуулагч – Олон улсын амны хөндийн нийгэмлэг
3. Зохицуулагч – Олон улсын уруул тагнайн сан
4. Гүйцэтгэх захирал – Монголын хиймэл оюун ухаан, анагаах ухааны нийгэмлэг
“Эм Ай Ю” дээд сургуулийг төгссөнийхөө дараа биотехнологич мэргэжлээр амжилттай ажиллаж, Дэлхийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хэрэгжиж буй төсөлд кино, цомог, театрын тоглолт мөн НҮБ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, орон нутгийн болон олон улсын ТББ зэрэг бусад байгууллагуудтай хамтран олон үйл ажиллагаанд ажилласан. Тэрээр карьераас гадна Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсны дараа тэрээр Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан. Одоогийн байдлаар тэрээр Японд төвтэй хэд хэдэн байгууллагатай ажилладаг. Тэрээр Монголд байхгүй байгаа ч гэсэн Монголд болж буй төсөл, хөдөлгөөн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна.
- Эзэмших ур чадварууд
- Биотехнологи тэнхимээс олгох ур чадвар нь багаар болон бие даан ажиллах чадвар, харилцааны ур чадвар, шүүн тунгаах, шинжлэх ухаанч сэтгэлгээ, химийн бодисыг аюулгүй ашиглах, устгах гэх мэт
- Ажлын байр
- Анагаах ухааны судлаач
- Биотехнологич
- Химич
- Судалгааны ажилтан
- Анагаах ухааны эрдэмтэн
- Хүнсний технологич
- Биоанагаахын инженер
- Бүтээгдэхүүн хөгжүүлэгч
- Хүнсний шинжээч
- Эрүүл мэндийн бодлогын зөвлөгч
- Чанарын шинжээч
- Лаборант