Бизнесийн удирдлага (IM)

Танилцуулга

Бизнесийн удирдлагын тэнхим (IM) нь менежментийн арга ухаанд болон олон улсын бизнесийн салбарт үр дүнтэй өрсөлдөхөд бэлтгэдэг. Тэнхимийн зорилго нь мэдээлэл технологийн хөгжлийг даган даяаршиж буй нийгэмд оюутнуудад шүүмжлэлт сэтгэлгээгээр шийдвэрүүдийг гаргах, асуудалд дүн шинжилгээ хийж онол арга зүйн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Элсэлтийн шалгуур

Элсэгч бүр улсын ЭЕШ-ыг Математик /ЭЕШ-1/, Англи хэл /ЭЕШ-2/ гэсэн 2 хичээлээр өгсөн байх бөгөөд 480 ба түүнээс дээш оноо авсан байна. 

Мөн “Эм Ай Ю” дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгнө. 

Элсэлтийн шалгалт 3-н хэсгээс бүрдэнэ: 20% Дүрэм, 40% үгсийн сан 40% эссе бичлэг. 

Мөн элсэхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн байна. 

Бидэнтэй холбогдох:

Оффис: М байрны 3 давхарт

Тэнхимийн эрхлэгч: chair_im@miu.edu.mn

Тэнхимийн нарийн бичиг: as_im@miu.edu.mn

 

Багш нар

жулиа пак

Тэнхимийн эрхлэгч
Профессор

Нгу Виктор

Профессор

Ким жүн үг

Дэд Профессор

Бэк Сын Хун

Ахлах багш

Zhi Hong Wang/Жосси/

Ахлах багш

М. ундрах

Нарийн бичиг

Төгсөгчийн мэндчилгээ

Энхтөр Номиндарь

Колумбын их сургуулийн тогтвортой байдлын менежментийн чиглэлээр Магистр; Фулбрайтын тэтгэлэгт (2018-2020); Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны гүйцэтгэх захирал асан; MIU -ийн Олон улсын бизнесийн менежментийн тэнхим IM (2013)

  “MIU миний амьдралыг олон талаар өөрчилсөн. MIU-д сурч мэдсэн үнэт зүйлс, хариуцлага, бүтээлч байдал, ёс суртахуун гээд бүхий л зүйл миний карьер болон хувийн амьдралд минь чиглүүлж одоо байгаа “би” болоход тусалсан гэдэгт итгэдэг. Хичээл, сургалтын үйл ажиллагаа бүр маань намайг сайн менежер болгох үндсэн ур чадваруудыг надад өгсөн. Цаашлаад, MIU -ийн профессоруудтай үүсгэсэн харилцаа маань миний боломжийн талаарх ойлголтыг өргөжүүлэн, өөрийнхөө нөөц бололцоогоо бүрэн ашиглахад чухал үүрэг гүйцэтгэсэн болов уу. Зургаан жилийн дараа ч гэсэн тухайн үед үзэж байсан хичээлээ эргэж санах мөн хамт суралцаж байсан оюутнуудтайгаа эргэн холбогддог хэвээрээ байгаа. Эцэст нь хэлэхэд MIU-д миний Англи хэл маш сайжирсан, энэ нь миний одоогийн байгаа карьерт минь том нөлөө болсон.

  • Олон улсын бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай байх 
  • Оюутнууддаа бизнесийн мэдлэг, онолыг олгох 
  • Шүүмжлэлт шийдвэрүүдийг гаргах чадварт суралцах 
  • Багаар ажиллах, удирдах чадвартай болгох 
  • Нийгмийн асуудлуудад ёс зүйтэй хандах зөв хандлагатай болох 
  • Олон нийттэй харилцах арга барилыг эзэмших, харилцаа тогтоож сурах
  • Бүх салбарын дунд болон удирдах албан тушаал 
  • Маркетинг болон борлуулалт 
  • Нягтлан бодогч 
  • Хүний нөөц, гүйцэтгэх удирдлага 
  • Хөрөнгө оруулалтын банк 
  • Худалдаа 
  • Менежментийн зөвлөх 
  • Бизнесийн сэтгүүл зүй 
  • Ложистик болон тээвэр зуучлал

БҮРТГҮҮЛЭХ

Та ирээдүйн карьераа эхлүүлэхэд бэлэн үү?