Сэргээгдэх эрчим хүч (ET)

Танилцуулга

“ЭМ АЙ Ю” дээд сургуулийн Сэргээгдэх Эрчим Хүч ба Хүрээлэн Буй Орчны Технологийн тэнхим нь оюутнуудыг механик, хими, эрчим хүч, байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр олон салбарыг хамарсан боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг бөгөөд тэднийг сонгосон мэргэжилдээ үнэнч шударгаар ажилладаг мэргэжлийн удирдагч болоход бэлтгэдэг.

Элсэлтийн шалгуур

Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. ЭЕШ-ийн оноо 410 ба түүнээс дээш байна. Сэргээгдэх эрчим хүч ба Хүрээлэн буй орчин тэнхимд элсэхэд Математик ба Англи хэлний ЭЕШ заавал өгсөн байна. Физик, Химийн ЭЕШ-ийг сонголтоор өгч болно. Элсэгч бүр “Эм Ай Ю” дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгнө.

Элсэлтийн шалгалт 3-н хэсгээс бүрдэнэ: Дүрэм, үгсийн сан ба эссе бичлэг. 

70% Элсэлтийн шалгалт (20% Дүрэм \ 40% Ярилцлага \ 40% Эссе бичлэг) 

30% Бичиг баримтын бүрдүүлэлт

 

Хөтөлбөр

Механик инженерчлэл Байгаль орчны инженерчлэл Сэргээгдэх эрчим хүчний нөөц Эрчим хүч үйлдвэрлэл Хатуу биетийн механик Инженерийн термодинамик Байгаль орчны шинжлэх ухаан Усны бохирдол Агаарын бохирдол Байгаль орчны органик хими Машины дизайн Инженерийн програм хангамж

Бидэнтэй холбогдох

D байр, 2 давхар

Багш нар

Борхүү Бүжидмаа

Доктор, Тэнхимийн эрхлэгч

Сун Хий Юун

Доктор, Багш

Хий Донг Чун

MS, Багш

Кванг Тай Ким

MS, Багш

Хий Чонг Рий

Доктор, Багш

Сан Хун Ким

Доктор, Багш

Манай төгсөгч

Болд Баттогтох

Оюут Толгой ХХК  Цахилгааны инженер

(2017 оны төгсөгч)

“Миний туршлагаас харахад “ЭМ АЙ Ю” дээд сургуульд зөвхөн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг сураад зогсохгүй, соёл хоорондын ажлын орчинд дасан зохицох чадварыг бий болгох онцгой орчин гэдгийг би олж харсан. Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн олон улсын профессоруудаас суралцах нь олон улсад ажиллах карьераа үргэлжлүүлэх боломжийг нээж өгсөн юм. Энэ бол эрдэм шинжилгээний эрэл хайгуулыг хийх хамгийн тохиромжтой газар юм. “

  • Манай хөтөлбөрүүд нь үндэсний болон олон улсын шинжээчдийн оролцоотойгоор хамтарсан төслийн хүрээнд боловсруулсан ба тал талын судалгаанд суурилсан харилцан уялдаатай үйл ажиллагаа юм. Оюутнууд Англи хэл дээр анализ хийх, асуудал шийдвэрлэх, илтгэл тавих зэрэг ур чадвар эзэмшсэнээр судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх, бага хуралд илтгэл тавих, дипломын ажил бичих зэрэг аргад суралцдаг.
  • • Манай тэнхмийн оюутнууд санаа бодлоо солилцож, бүтээл хийх зорилгоор ET клубд хамрагдаж туршилтын загвар, байгаль орчны хяналтын төхөөрөмж бүтээх, мөн оюутны бага хуралд зэрэгт хамтран оролцдог. • Олон улсын болон дотоодын их, дээд сургуулийн оюутнуудтай хээрийн аялал хийж байгалийн нөөцийг судладаг. • Монгол, Солонгосын инженерийн лабораториудад дадлага хийх боломж олгодог.

БҮРТГҮҮЛЭХ

Are you ready to take the next step toward your future career?