Ерөнхий Эрдэм (GE)

Танилцуулга

 Ерөнхий эрдмийн тэнхим нь оюутнуудад шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх, дэлхий нийтийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай үндсэн мэдлэгийг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой олон төрлийн шинжлэх ухааны мэргэжлээр оюутнуудыг сургах үйл ажиллагаа явуулдаг. Оюутнуудад хувь хүний хөгжил болон мэргэжлийн өндөр чадварт бэлтгэх мэдлэг болон ур чадвар, ёс суртахуун, нийгмийн болон гоо зүйн үндэс суурийг тавьж өгдөг.

Хөтөлбөрийн зорилтууд

  • Ерөнхий Эрдмийн тэнхим нь оюутнуудыг мэргэжлийн сэдвээс гадуур төрөл бүрийн салбарын өргөн хүрээний мэдлэгээр хангахыг зорьдог.
  • Оюутнуудыг олон төрлийн салбарын өргөн хүрээний мэдлэгээр хангах. 
  • Ирээдүйн олон улсын удирдагчдыг олон улсын соёл иргэншилтэй танилцуулж тэдгээрийг ойлгон харилцах чадварыг олгох.
  • Хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг мэдрэн тэдэнд нөлөөлөх чадвартай ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх. 
  • Зөв, эрүүл амьдралын хэв маягийг хөтлөн явуулах чадвартай оюутнуудыг бэлтгэх. 
  • Оюутнуудыг Англи хэлний өндөр мэдлэг чадвартай болгох.

Хөтөлбөр

Оюутнууд нийгмийн ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан ,англи хэл болон бусад гадаад хэл, урлаг, биеийн тамир зэрэг хичээлүүдээс сонгон суралцаж болох бөгөөд эдгээр хичээлээр дамжуулан тухайн шинжлэх ухааны талаарх мэдлэгээ хөгжүүлж, мэргэжлийн ур чадварын суурь мэдлэгийг олж авах болно. Ерөнхий эрдмийн тэнхим нь бакалаврын хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлийн 34% багц цаг хичээлийг агуулдаг. Манай сургалтын хөтөлбөр нь оюутныг идэвхтэй, өндөр боловсролтой иргэн болгохоос гадна тэдний ажил мэргэжил, нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаарх мэдлэгийг улам өргөжүүлж харилцааны өндөр ур чадвартай манлайлагч удирдагчдыг бэлтгэх зорилгоор системчилсэн сургалтын хөтөлбөрийг явуулдаг.

Бидэнтэй холбогдох:

Тэнхимийн эрхлэгчч Ван Зи Хон /Жосси/

Тэнхимийн нарийн бичиг: Б. Мөнгөн-Эрдэнэ

Оффис : D байр

Багш нар

Ван Зи Хон /Жосси/

Тэнхимийн эрхлэгч

Том Волвертон

Багш

Женнифер Волвертон

Багш

Ким Хюнжун

Багш

Ан Сан Хюк

Багш

Рудолф Печник

Багш

И Чанхи

Багш

Виллиам Стэфенс

Багш

Жавзанпагма Ягаан

Багш

Кристофер Коллинс

Багш

Он Чай Чон

Багш

Нарангэрэл Баянмөнх

Багш

Сийн Фан

Багш

Ерөнхий Эрдмийн тэнхим нь оюутнуудыг мэргэжлийн ур чадвараас гадна төрөл бүрийн салбарын өргөн хүрээний мэдлэгээр хангахыг зорьдог. Олон улсын соёл иргэншилтэй танилцуулж тэдгээрийг ойлгон, харилцах чадвар; хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг мэдрэн тэдэнд нөлөөлөх чадвар; зөв, эрүүл амьдралын хэв маягийг хөтлөн явуулах чадвартай оюутнуудыг бэлтгэх мөн оюутнуудыг англи хэлний өндөр мэдлэг чадвартай болгох зорилготой бөгөөд оюутнуудад маш олон давуу талуудыг олгодог.

Ерөнхий Эрдэм тэнхимийн чадварлаг багш хамт олон оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор лекц, семинар, онцлог хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг. Хичээлээс гадуур оюутан бүрийг өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн хамт олонд дасан зохицуулах, хэлний мэдлэг, манлайлах ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор тэмцээн, үйл ажиллагаа, дугуйлан, клубийн хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог./Бүжиг дугуйлан, Илтгэх урлаг клуб, Ургамал цэцэг тарих клуб гэх мэт/