Олон улсын харилцаа (IR)

Overview

Олон улсын харилцаа (ОУХ) хөтөлбөр нь олон улсын байгууллага ба гадаад үйлчилгээнд дипломатч, судалгааны мэргэжилтэн, хөтөлбөрийн ажилтан, зөвлөх ба сэтгүүлчийн хувьд ёс зүй, шүүмжлэлтэйгээр хандах чадвартай мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн оюутнуудыг бэлтгэх зорилготой юм.

Элсэлтийн шалгуур

Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. ЭЕШ-ийн оноо 410 ба түүнээс дээш байна. Олон улсын харилцаа тэнхимд элсэхэд Математик ба Англи хэлний ЭЕШ заавал өгсөн байна. Нийгмийн ухаан, Монгол хэл, Орос хэлний ЭЕШ-ийг сонголтоор өгч болно.

Элсэгч бүр “Эм Ай Ю” дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн шалгалт 3-н хэсгээс бүрдэнэ: Дүрэм, үгсийн сан ба эссе бичлэг.

70% Элсэлтийн шалгалт (20% Дүрэм \ 40% Ярилцлага \ 40% Эссе бичлэг)

30% Бичиг баримтын бүрдүүлэлт

Хөтөлбөр

– ОУСХС-ийн хөтөлбөрийн 1-р курс: Оюутнуудад улс төр, түүх, эдийн засаг болон ОУХ-ны онолын талаарх ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх ОУХ-ны суурь ойлголтыг танилцуулах болно. 

– ОУСХС-ийн хөтөлбөрийн 2-р курс: Оюутнуудад 3-р курсдээ сонгох боломжтой бүх мэргэжлийн төвлөрүүлэлтүүдийн суурь мэдлэгийг танилцуулах болно. Тэд Сэтгүүл зүйн үндэс болон Хөгжил судлалын хичээлүүдийг судалж ОУХ-ны онолын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэн шаардлагатай судалгаа ба дүн шинжилгээний ур чадваруудыг суралцах болно. Мөн түүнчлэн бүх мэргэжлийн төвлөрүүлэлттэй холбоотой эхний болон хоёрдох хичээлийн жилдээ судлах боломжтой сонгон судлах хичээлүүд байгаа билээ. 

– ОУСХС-ийн хөтөлбөрийн 3 ба 4-р курс: Гурав дахь жилдээ оюутнууд ОУХ мэргэжлээс санал болгох Дипломат байдал ба Улс төрийн шинжлэх ухаан болон Олон улсын хөгжил гэх 2 төрлийн мэргэжлийн төвлөрүүлэлтээс сонгох боломжтой. Оюутны сонголтоос хамаарч холбогдох сонгон судлах хичээлүүдийг санал болгох болно.

Бидэнтэй холбогдох:

D байр

Welcoming Message

Анастасия Жарук

– B.A Degree in International Business Management from Mongolia International University, Mongolia

– M.S Degree in International and Sustainable Development Policy from KDI School of Public Policy and Management, Korea

“Боломжийг тэлэх” “Эм Ай Ю дээд сургуулийн ОУХ тэнхим нь та бүхнийг өөрсдийн гэр бүлдээ урьж байгаадаа талархаж байна! Бид оюутнууддаа төрөл төрлийн суурь мэргэшил болон туршлагуудыг сурах орчинд хүргэсэн олон улсын мэргэжилтнүүдээс дэлхийн талаар суралцах боломжийг олгодог билээ. Бид оюутнуудаа өөрсдийгөө сорихыг дэмжиж, улс төр ба дэлхийн хамтын ажиллагааг боловсруулах мэргэжилтнүүдийг бий болгох зорилготой юм. “

Nomin-Erdene

Senior student of IR department

 “In IR, we build a well educated and unified community as a family where everyone is encouraged to grow. Good education is important, and yet good manners are important too. Welcome to the IR department, we are delighted to welcome you and be a part of your journey to become tomorrow’s leaders.”

Илтгэх ур чадвар, Судалгаа ба Бичвэрийн ур чадвар, Дата дүн шинжилгээний ур чадвар, Тогтвортой ба Олон улсын хөгжлийн төслийн ур чадвар, Дипломат харилцаа, Зөрчилдөөний дүн шинжилгээ ба шийдвэрлэх арга зам, Шүүмжлэл ба дүн шинжилгээний бодлого, Гадаад хэлний түвшин, Гадаад бодлогын дүн шинжилгээ гэх мэт.

Дипломатч, Засгийн газрын үйлчилгээний ажилтан, Олон улсын байгууллагын мэргэжилтэн, ТББ-ын ажилтан, Төрийн үйл ажиллагааны зөвлөх, Олон улсын сэтгүүлч, Судлаач гэх мэт.

БҮРТГҮҮЛЭХ

Та ирээдүйн карьераа эхлүүлэхэд бэлэн үү?