Сэтгүүл зүй (MC)

Танилцуулга

Эм Ай Ю дээд сургуулийн “Сэтгүүл зүй”-н тэнхим нь оюутнуудыг “Монгол, Төв Ази болон дэлхийн сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүй, шүүмжлэлт сэтгэлгээтэй, шинийг санаачлагч удирдагч бэлтгэх” зорилготойгоор байгуулагдсан. Үүнээс гадна оюутны чадавхыг хөгжүүлснээр улс орондоо төдийгүй олон улсад тэргүүлэх боловсон хүчин болгон төлөвшүүлэхийг зорьдог.

Хөтөлбөрийн зорилт

Сэтгүүл зүйн салбарт дэлхийд үнэлэгдэх дадлага, туршлагатай болгон сургах олон улсын шаардлагад нийцсэн хичээлийн хөтөлбөрөөр оюутнуудаа хангах.

Суралцагчдаа бүтээлч үйлдвэрлэгч, мөн бодит шүүмжлэлт хэрэглэгч болгон хөгжүүлэх, дадлага туршлагыг олгох

Сэтгүүл зүйн салбарын шинэ тутам гарч буй мэдээлэл, технологийн орчны мэдлэгтэй нийгмийн хүлээлтэд хүрсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх сургалтаар хангах

Дижитал мультимедиа сургалтын орчинг бүрдүүлснээр оюутнуудын медиа мэдлэгийг дээшлүүлэх

Оюутны багаар ажиллах чадвар, нийгмийн хамтын ажиллагааны сэтгэлгээг хөгжүүлэх

Хөтөлбөр

Дижитал, видео нэвтрүүлэг 

Мэдээ бичих 

Фото сэтгүүл зүй 

Нэвтрүүлгийн үндэс 

Онлайн сэтгүүл зүй 

Редакторлах арга зүй 

Дэлхий нийтийн сэтгүүл зүй ба соёл 

Дэлхий нийтийн зар сурталчилгаа ба олон нийтийн харилцаа 

Зар сурталчилгаа, олон нийтийн харилцааны дижитал мэдээллийн стратеги 

Олон нийтийн харилцааны бодлого

Элсэлтийн шалгуур

Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. ЭЕШ-ийн оноо 410 ба түүнээс дээш байна. Сэтгүүл зүй тэнхимд элсэхэд Нийгмийн ухаан ба Англи хэлний ЭЕШ заавал өгсөн байна. Монгол хэл, Түүхийн ЭЕШ-ийг сонголтоор өгч болно.

Элсэгч бүр “Эм Ай Ю” дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн шалгалт 3-н хэсгээс бүрдэнэ: Дүрэм, үгсийн сан ба эссе бичлэг. Сэтгүүл зүйн тэнхимд элсэгчид ур чадварын шалгалт өгнө. Ур чадварын шалгалт нь эссе бичлэгээр авагдана.

70% Элсэлтийн шалгалт (20% Дүрэм \ 40% Ярилцлага \ 40% Эссе бичлэг)

30% Бичиг баримтын бүрдүүлэлт

Бидэнтэй холбогдох:

Оффис: D байр

Багш нар

Жэрико Бург

Тэнхимийн эрхлэгч

Ким Чонсу

Багш

З.Батсугар

Багш

Х.Чогтоо

Багш

Багшийн мэндчилгээ

Жэрико Бург

“Эм Ай Ю” дээд сургуулийн “Сэтгүүл зүй”-н тэнхимд багш (2018 оноос одоог хүртэл),

“Эм Ай Ю” дээд сургуулийн салбар сургууль болох “Олон улс судлал ба харилцааны сургууль”-ийн Сэтгүүл зүйн тэнхимд хөтөлбөрийн менежер (2021 оноос хойш),

“Калифорнийн их сургууль”-д Харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. (2008)

Эм Ай Ю дээд сургуульд 2018 оны 8 сарын сүүлээр анх хөл тавьсан анхны өдрөөс л би энэ сургуулийг онцгой газар гэдгийг нь мэдэрсэн. Баг хамт олны эелдэг нөхөрсөг хандлага, намайг хүлээн авсан найрсаг орчин, оюутнуудтайгаа үүсгэсэн багш шавийн харилцаа гээд бүгд миний өмнө нь ажиллаж байсан Америкийн болон олон улсын сургуулиудаас огт өөр, сэтгэлд таатай. Оюутан бүрээ анхааран ажиллахаас гадна багш, оюутан ялгаагүй хувь хүний болон мэргэжлийн түвшинд хөгжин дэвших, мэдлэгээ тэлж, өөрийгөө тасралгүй хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байдаг нь бусад сургуулиудтай харьцуулашгүй. Ингэснээр оюутнууд олон улсад ажиллах бүрэн боломжтой, дээд түвшний боловсрол эзэмшин төгсдөг. Манай Сэтгүүл зүйн тэнхим нь оюутнуудыг сэтгүүлч төдийгүй маркетинг, сошиал медиа салбарт ч өрсөлдөхүйц, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөрөөр сэтгүүл зүйн салбарын мэргэжилтэнг бэлтгэж байна. Оюутнууд маань практик хичээлүүд болон дадлагаараа орон нутгийн болон олон улсын байгууллагуудад туршлага хуримтлуулж, өөрсдөө бие даан ажиллах чадвар эзэмшдэг. Би Эм Ай В дээд сургуулийн нэгэн хэсэг гэдгээрээ бахархан, оюутнуудадаа сурч боловсрон, өөрийгөө сориход тусалж, амжилттай явааг нь харахад үнэхээр сэтгэл хангалуун байна.

Монголын телевизүүд болон гадаад оюутнууд өөрийн оронд Global Internship хийх боломжтой байдаг Боловсрол ТВ Eagle TV Bloomberg TV ТВ2 MN25 Tv NTV

Манай төгсөгчид нь дараах ур чадварт суралцана: 

Сэтгүүл зүйн салбарт дэлхийд өрсөлдөхүйц нийгмийн ухааны мэдлэг олж, хандлага төлөвшүүлэх. 

Хэвлэл мэдээллийн технологи, соёлын өөрчлөлтийг ойлгодог, эерэг сэтгэлгээ бүхий хувь хүн болон хөгжих 

Ирээдүйд олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт нэвтрүүлэгч, сурвалжлагч, продюсер, хөтлөгч, PR / зар сурталчилгааны мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач болон онлайн компанийн захирал гэх мэт мэргэжилтэн болон бэлтгэгдэх алсын хараагаа тодорхойлж, чанартай мэдлэг, чадвар эзэмших. 

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, технологитой холбоотой үйлдвэрлэл, судалгаа, заах ажлын хүрээнд шаардлагатай ур чадварыг эзэмшсэн байх 

Багийн сайн гишүүн мөн хамтран ажиллах, бие даан судалгаа, сурвалжилга зэрэг үйл ажиллагаануудыг цаг хугацаанд нь төлөвлөн гүйцэтгэх, эерэг зөв харилцааны чадвар эзэмших

БҮРТГҮҮЛЭХ

Та ирээдүйн карьераа эхлүүлэхэд бэлэн үү?