Хувцасны дизайн (FD)

Танилцуулга

Хувцасны дизайн (FD) тэнхим нь оюутнуудад дэлхийн загварын салбарт шаардлагатай  хувцасны загвар, загварын бизнес, нийгмийн хариуцлага, харилцаа холбоо, манлайлал гэх ур чадваруудыг эзэмшүүлдэг.

Элсэлтийн шалгуур

Элсэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн байна. 

ЭЕШ-ын Англи хэл эсвэл Математикийн хичээлээр 440 ба түүнээс дээш оноо авсан байна. 

Мөн элсэгч бүр ” ЭМ АЙ Ю” дээд сургуулийн элсэлтийн Англи хэлний шалгалтийг өгч тэнцсэн байна. Уг шалгалт нь дүрэм, үгсийн сан, эссээ гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

Хөтөлбөр

Хувцас дизайн тэнхимийн сургалтын хөтөлбөр нь хувцасны загвар, төслийн танилцуулга, загварын коллекц хөгжүүлэлт, загварын бизнес гэсэн дөрвөн үндсэн чиглэл дээр тулгуурласан байдаг. FD тэнхимийн сургалтын хөтөлбөрт оюутнуудыг алсын хараа, шинэлэг санаагаар хангах загварын судалгааны цогц боловч зайлшгүй шаардлагатай салбаруудыг багтаах, хувцас үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч байлгах зорилттой юм.

  1. Хувцасны загвар: Загвар дизайн, Даавууны гадаргуу дизайн, Монгол ноолууран бүтээгдэхүүн, Дахин боловсруулах , Хэрэглээний нэхмэл эдлэл, Монгол хувцас, Кредит солилцоо, Дизайны уралдаан, Үйлдвэрлэлийн дадлага, Төгсөлтийн загварын шоу.

  2. Загварын персэнтац : Муляжны аргачлал, Хувцасны зохиомж, Fit Analysis, Хувцасны байгууллалтын техник.

  3. Загварын колекц хөгжүүлэлт: Уран зураг, Дижитал дизайн, Adobe, Clo3d, Загварын портфолио.

  4. Загварын бизнес: Загварын маркетинг, Мерчандайзинг, Брэнд менежмент.”

Холбоо барих:

ЭМ АЙ Ю кампус, D байрны 3 давхар

Meet our Faculties

Ким ЭЙШлэЙ

Тэнхимийн эрхлэгч, профессор

и жоэн

Туслах профессор

Ким хён жун

Туслах багш

Борхүү лида

Багш

цэрэнчимэд баттуул

Багш

чигсэм туулцэцэг

Багш

энхболд анужин

Нарийн бичиг

 

  • Семестр бүр өөрсдийн загварын шоу, үзэсгэлэнг зохион байгуулдаг
  • Төрөл бүрийн загварын компаниудад дадлага хийх
  • Бусад төсөо хөтөлбөрт оролцох
  • Олон улсын загварын уралдаанд оролцох
  • Загвар зохион бүтээгч
  • Загварын брэнд менежер
  • Худалдаачин
  • Маркетер
  • Загварын сэтгүүлч
  • Загварын зураач

APPLY NOW

Are you ready to take the next step toward your future career?